МонголСИМ-ийн вебсайт болон үйлчилгээг ашиглах, бүтээгдэхүүн захиалах, төлбөр төлөх замаар хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь МонголСИМ-ийн вебсайт, eSIM, биет сим, Hotspot WiFi төхөөрөмж болон холбогдох бусад үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгч болон МонголСИМ-ийн хоорондын харилцааг зохицуулна.
1. Үйлчилгээний тухай
МонголСИМ нь eSIM болон mobile connectivity чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хэрэглэгчдэд:
- Олон улсын eSIM дата багц
- Улс болон бүс нутгийн eSIM үйлчилгээ
- Mobile WiFi төхөөрөмж
- Байгууллага болон бизнесийн connectivity шийдэл
- API интеграцчилал болон хамтын ажиллагааны шийдэл
зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно.
Үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, хүчинтэй хугацаа, дата хэмжээ, үнэ болон бусад нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний мэдээлэлд тусгагдсан байна.
2. eSIM үйлчилгээ
МонголСИМ нь хэрэглэгчдэд улс, бүс нутгийн онцлогоос хамаарсан eSIM дата үйлчилгээ үзүүлнэ. eSIM нь биет SIM карт ашиглахгүйгээр тохирох төхөөрөмж дээр цахим хэлбэрээр суулгаж, үүрэн холбооны дата үйлчилгээг ашиглах боломжийг олгоно.
eSIM бүтээгдэхүүн бүрийн хамрах улс, сүлжээний оператор, дата хэмжээ, үйлчилгээний хугацаа, идэвхжүүлэх нөхцөл болон үнэ нь тухайн бүтээгдэхүүний мэдээлэлд заасан байна.
2.1. Төхөөрөмжийн нийцтэй байдал
Хэрэглэгч eSIM худалдан авахаас өмнө өөрийн төхөөрөмж eSIM технологийг дэмждэг эсэх болон SIM/Network lock-гүй эсэхийг шалгах үүрэгтэй.
Төхөөрөмжийн загвар, үйлдвэрлэгч, үйлдлийн систем болон бүс нутгийн хувилбараас шалтгаалан eSIM-ийн дэмжлэг өөр байж болно.
Төхөөрөмжийн нийцгүй байдлаас үүссэн асуудлыг бүтээгдэхүүний буцаалт, цуцлалтын нөхцөлд заасны дагуу шийдвэрлэнэ.
2.2. eSIM суулгалт
eSIM-ийг төхөөрөмжид суулгахад QR код, activation code болон бусад шаардлагатай мэдээллийг ашиглаж болно.
Хэрэглэгчид хүргүүлсэн QR код болон activation мэдээллийг бусдад дамжуулахгүй, хамгаалж ашиглана.
eSIM-ийг суулгахдаа МонголСИМ-ээс өгсөн зааврыг дагаж мөрдөнө.
2.3. eSIM идэвхжүүлэлт
eSIM-ийн идэвхжүүлэлт нь тухайн бүтээгдэхүүн болон холбогдох операторын нөхцөлөөс хамаарна.
Зарим eSIM нь төхөөрөмжид суулгасны дараа, зарим нь тухайн улс, бүс нутагт холбогдсоны дараа идэвхжиж болно.
Идэвхжүүлэх нөхцөл нь бүтээгдэхүүн бүр дээр өөр байж болох тул хэрэглэгч тухайн багцын мэдээлэлтэй танилцана.
2.4. Үйлчилгээний хугацаа ба дата
eSIM багц бүр өөрийн дата хэмжээ болон хүчинтэй хугацаатай байна.
Хүчинтэй хугацаа нь тухайн бүтээгдэхүүний нөхцөлд заасан хугацаагаар тооцогдоно. Хүчинтэй хугацаа дууссан эсхүл дата хэмжээ дууссан тохиолдолд тухайн багцын үйлчилгээ дуусгавар болно.
Ашиглагдаагүй дата нь бүтээгдэхүүний нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараагийн хугацаанд шилжихгүй.
2.5. Сүлжээний үйлчилгээ
eSIM үйлчилгээ нь МонголСИМ болон тухайн улсын хамтран ажиллагч үүрэн холбооны операторын сүлжээгээр хүргэгдэнэ.
Сүлжээний хамрах хүрээ, хурд болон чанар нь тухайн операторын сүлжээ, газар зүйн байршил болон техникийн нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөж болно.
2.6. Дуудлага, SMS болон Hotspot
eSIM бүтээгдэхүүн нь бүтээгдэхүүний төрлөөс хамааран зөвхөн дата, эсхүл датагаас гадна дуудлага, SMS үйлчилгээ дэмжиж болно.
Мөн Hotspot/Tethering ашиглах боломж нь тухайн eSIM багц болон операторын нөхцөлөөс хамаарна.
Хэрэглэгч тухайн боломжийг худалдан авахаас өмнө бүтээгдэхүүний мэдээллээс шалгана.
2.7. eSIM устгах болон дахин суулгах
Хэрэглэгч eSIM-ийг төхөөрөмжөөс устгахаас өмнө тухайн eSIM-ийг дахин суулгах боломжтой эсэхийг шалгах шаардлагатай.
Зарим eSIM нэг удаа суулгасны дараа дахин суулгах боломжгүй байж болох бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүний нөхцөлд хамаарна.
3. Биет SIM үйлчилгээ
МонголСИМ нь зарим улс, бүс нутаг болон үйлчилгээний зориулалтаар биет SIM карт худалдаалах болон холбогдох үйлчилгээг санал болгоно.
Биет SIM бүтээгдэхүүн бүрийн хамрах улс, сүлжээний оператор, дата хэмжээ, үйлчилгээний хугацаа, идэвхжүүлэх нөхцөл болон үнэ нь тухайн бүтээгдэхүүний мэдээлэлд заасан байна.
3.1. Төхөөрөмжийн нийцтэй байдал
Хэрэглэгч биет SIM худалдан авахаас өмнө өөрийн төхөөрөмж тухайн SIM картын хэмжээ, сүлжээ болон операторын техникийн шаардлагыг дэмждэг эсэхийг шалгана.
Төхөөрөмжийн нийцгүй байдлаас үүссэн асуудлыг бүтээгдэхүүний буцаалт, цуцлалтын нөхцөлд заасны дагуу шийдвэрлэнэ.
3.2. SIM картын идэвхжүүлэлт
Биет SIM картын идэвхжүүлэлт нь тухайн бүтээгдэхүүн болон холбогдох операторын нөхцөлөөс хамаарна.
Зарим SIM карт төхөөрөмжид суулгасны дараа автоматаар идэвхжих боломжтой бол зарим бүтээгдэхүүнд нэмэлт тохиргоо, бүртгэл эсхүл идэвхжүүлэлт шаардлагатай байж болно.
Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний идэвхжүүлэх зааврыг дагаж мөрдөнө.
3.3. SIM картын ашиглалт
Биет SIM картыг зориулалтын дагуу ашиглаж, гэмтээх, нугалах, таслах болон ус, хэт халалт зэрэг гадны нөлөөнөөс хамгаална.
SIM карт гэмтсэн эсхүл үрэгдсэн тохиолдолд дахин олголт болон холбогдох нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний бодлогоор зохицуулагдана.
3.4. Сүлжээний үйлчилгээ
Биет SIM-ийн үйлчилгээ нь тухайн улсын холбогдох үүрэн холбооны операторын сүлжээгээр хүргэгдэнэ.
Сүлжээний хамрах хүрээ, хурд болон чанар нь операторын сүлжээ, хэрэглэгчийн байршил болон бусад техникийн нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөж болно.
3.5. Дата, дуудлага болон SMS
Биет SIM бүтээгдэхүүн нь бүтээгдэхүүний төрлөөс хамааран дата, дуудлага, SMS зэрэг үйлчилгээг дэмжиж болно.
Тухайн SIM карт ямар төрлийн үйлчилгээ дэмжих, дата хэмжээ болон хүчинтэй хугацааг бүтээгдэхүүний мэдээлэлд тусгана.
3.6. SIM картын хадгалалт
Хэрэглэгч SIM картыг зориулалтын дагуу хадгалж, гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүй ашиглуулахгүй байх үүрэгтэй.
SIM картын мэдээлэл, дугаар болон бусад үйлчилгээний мэдээллийг хамгаалах нь хэрэглэгчийн хариуцлага байна.
4. Hotspot WiFi төхөөрөмж
МонголСИМ нь аялал, бизнес болон өдөр тутмын хэрэглээнд зориулсан Global Pocket WiFi T8 зөөврийн интернетийн төхөөрөмжийг санал болгож байна.
Төхөөрөмж нь 2G/3G/4G сүлжээ болон 2.4GHz WiFi-г дэмжиж, нэгэн зэрэг 8 хүртэл төхөөрөмжийг интернетэд холбох боломжтой. Мөн nano SIM карт ашиглахын зэрэгцээ vSIM технологийг дэмждэг.
4.1. Дата үйлчилгээ
Төхөөрөмжөөр интернет ашиглахын тулд тохирох nano SIM эсхүл vSIM дата багц шаардлагатай. vSIM ашиглах тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчээс дата багц худалдан авч идэвхжүүлнэ.
4.2. Ашиглалт
Төхөөрөмжийг асаасны дараа дэлгэцээс WiFi нэр (SSID), нууц үг болон дата хэрэглээний мэдээлэл-ийг харах боломжтой. WiFi сүлжээнд холбогдсоноор интернет ашиглана.
4.3. Техникийн үндсэн үзүүлэлт
- Сүлжээ: 2G / 3G / 4G
- WiFi: 2.4GHz, 802.11 b/g/n
- Холболт: 8 хүртэл төхөөрөмж
- Батарей: 3500mAh
- Цэнэглэлт: USB Type-C
- Хэвийн ажиллах хугацаа: ойролцоогоор 15 цаг
- Жин: 100 г
- Хэмжээ: 110 × 60 × 13 мм
4.4. Төхөөрөмжийн ашиглалт ба аюулгүй байдал
Төхөөрөмжийг задлах, хүчтэй цохилтод оруулах, зориулалтын бус цэнэглэгч ашиглах болон ус, хэт халалт зэрэгт өртүүлэхээс хамгаална. Төхөөрөмж болон батарейг өөрөө задлах, солихыг хориглоно.
4.5. Техникийн асуудал
Төхөөрөмж асахгүй, WiFi сүлжээ харагдахгүй эсхүл интернетэд холбогдохгүй тохиолдолд төхөөрөмжийн цэнэг, сүлжээний дохио болон WiFi нэр, нууц үгийг шалгана. Асуудал үргэлжилбэл МонголСИМ-ийн хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдоно.
5. Захиалга ба төлбөр
МонголСИМ-ийн вебсайтаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон захиалж, төлбөрийг вебсайтад санал болгосон төлбөрийн хэлбэрээр төлнө.
Захиалга хийх үед хэрэглэгч бүтээгдэхүүний нэр, үнэ, дата хэмжээ, үйлчилгээний хугацаа болон холбогдох нөхцөлтэй танилцаж, мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.
Төлбөр амжилттай баталгаажсаны дараа захиалга баталгаажиж, eSIM болон цахим бүтээгдэхүүний мэдээлэл цахимаар, биет бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд хүргэлтийн нөхцөлийн дагуу олгогдоно.
Захиалгатай холбоотой асуудал гарсан тохиолдолд хэрэглэгч захиалгын дугаар болон холбогдох мэдээллийн хамт МонголСИМ-ийн хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдоно.
6. Үйлчилгээний тасалдал ба техникийн асуудал
МонголСИМ нь үйлчилгээг хэвийн, тогтвортой хүргэхийг зорин ажиллана. Гэвч үүрэн холбооны операторын сүлжээний доголдол, техникийн саатал, интернетийн тасалдал болон МонголСИМ-ээс үл хамаарах бусад шалтгаанаар үйлчилгээ түр хугацаанд тасалдаж болно.
eSIM, биет SIM болон Hotspot WiFi төхөөрөмжтэй холбоотой техникийн асуудал гарсан тохиолдолд хэрэглэгч МонголСИМ-ийн хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдож, захиалгын дугаар, төхөөрөмжийн мэдээлэл болон асуудлын тайлбарыг ирүүлнэ.
МонголСИМ нь боломжит хэмжээнд техникийн асуудлыг шалгаж, хэрэглэгчид шаардлагатай заавар, дэмжлэгийг үзүүлнэ.
7. Хэрэглэгчийн эрх, үүрэг
Хэрэглэгч нь МонголСИМ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахдаа дараах эрх, үүргийг хүлээнэ.
Хэрэглэгчийн эрх:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, нөхцөл болон ашиглах зааврын талаар үнэн зөв мэдээлэл авах
- Худалдан авсан үйлчилгээтэй холбоотой техникийн дэмжлэг авах
- Үйлчилгээний нөхцөлийн дагуу санал, хүсэлт, гомдол гаргах
Хэрэглэгчийн үүрэг:
- Захиалга болон хувийн мэдээллээ үнэн зөв оруулах
- Худалдан авахаас өмнө бүтээгдэхүүний нөхцөл, төхөөрөмжийн нийцтэй байдлыг шалгах
- eSIM QR код, activation мэдээлэл болон SIM картын мэдээллийг зохих ёсоор хамгаалах
- Төхөөрөмж, SIM болон үйлчилгээг зориулалтын дагуу ашиглах
- Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахгүй байх
8. Байгууллагын эрх, үүрэг
МонголСИМ-ийн эрх:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, багц болон нөхцөлд өөрчлөлт оруулах
- Үйлчилгээний хэвийн ажиллагаанд шаардлагатай техникийн тохиргоо, шинэчлэл хийх
- Үйлчилгээг хууль бус болон зүй бусаар ашигласан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхийг хязгаарлах, зогсоох
МонголСИМ-ийн үүрэг:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв хүргэх
- Худалдан авсан үйлчилгээтэй холбоотой боломжит техникийн дэмжлэг үзүүлэх
- Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах
- Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх
9. Нууцлал ба хувийн мэдээлэл
МонголСИМ нь хэрэглэгчийн захиалга, төлбөр болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
Хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, захиалга боловсруулах, төлбөр баталгаажуулах, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх болон шаардлагатай тохиолдолд холбогдох үйлчилгээний түншүүдтэй хамтран ажиллах зорилгоор ашиглаж болно.
МонголСИМ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд мэдээллийг хуульд заасан үндэслэл, нөхцөлөөс бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр задруулахгүй.
10. Оюуны өмч
МонголСИМ-ийн вебсайт дахь брэнд нэр, лого, текст, зураг, график, дизайн, программ хангамж болон бусад контент нь МонголСИМ болон холбогдох эрх эзэмшигчдийн оюуны өмч байна.
МонголСИМ-ийн зөвшөөрөлгүйгээр дээрх материалуудыг хуулбарлах, өөрчлөх, нийтлэх, түгээх болон арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
Гуравдагч этгээдийн оюуны өмчид хамаарах материалын эрхийг тухайн эрх эзэмшигчийн нөхцөлөөр зохицуулна.
11. Хориглосон хэрэглээ
МонголСИМ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа явуулах, бусдын эрхийг зөрчих, залилан мэхлэх, системд зөвшөөрөлгүй нэвтрэх, сүлжээний хэвийн ажиллагаанд саад учруулах зорилгоор ашиглахыг хориглоно.
Мөн үйлчилгээ, SIM/eSIM болон Hotspot WiFi төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр дахин борлуулах, бусдад хууль бусаар дамжуулах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.
Дээрх нөхцөлийг зөрчсөн тохиолдолд МонголСИМ нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээг хязгаарлах, түдгэлзүүлэх эсхүл цуцлах эрхтэй.
12. Гомдол, санал хүсэлт
Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдол болон техникийн асуудлаа МонголСИМ-ийн хэрэглэгчийн үйлчилгээний сувгаар гаргах боломжтой.
Гомдол, хүсэлт гаргахдаа захиалгын дугаар, холбогдох бүтээгдэхүүн болон асуудлын талаарх мэдээллийг тодорхой өгөх шаардлагатай.
МонголСИМ нь ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, боломжит хэмжээнд шалган шийдвэрлэж, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгийг үзүүлнэ.
Хэрэглэгчийн үйлчилгээ: Facebook, Wechat, WhatsApp-н сувгаар холбогдох боломжтой ба 7200-9696 утсаар холбоно.
13. Хариуцлага ба давагдашгүй хүчин зүйл
МонголСИМ нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой үүргээ зохих журмын дагуу биелүүлэх бөгөөд хэрэглэгчийн буруутай үйлдэл, техникийн доголдол болон МонголСИМ-ээс үл хамаарах нөхцөлөөс үүссэн хохиролд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээнэ.
Байгалийн гамшиг, үүрэн холбооны операторын сүлжээний томоохон доголдол, интернетийн тасалдал, цахилгаан болон техникийн саатал, төрийн байгууллагын шийдвэр болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээ доголдсон тохиолдолд МонголСИМ тухайн нөхцөлөөс үүссэн шууд бус хохирлыг хариуцахгүй.
Давагдашгүй хүчин зүйл арилсны дараа МонголСИМ үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэх боломжит арга хэмжээг авна.
14. Холбогдох хууль тогтоомж
МонголСИМ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон эрх бүхий байгууллагын шийдвэрийн хүрээнд зохицуулна.
Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хууль
- Иргэний хууль
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль
- Харилцаа холбооны тухай хууль
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль
- Кибер аюулгүй байдлын тухай хууль
- Үйлчилгээний онцлогт хамаарах бусад холбогдох хууль тогтоомж
багтана.
МонголСИМ болон хэрэглэгчийн хооронд үүссэн аливаа харилцаа, маргааныг холбогдох хууль тогтоомж болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.