Сунгалтын мэдээлэл: Өмнөх eSIM-н хугацаа дууссанаас хойш 60 хоногийн дотор цэнэглэлт хийнэ. Дата, хоногийн аль нэг нь дууссан бол сунгалт хийхдээ үндсэн багц авахаар сонгон төлбөр төлнө. Зөвхөн дата, хоногоор сунгаж болохгүй.
Идэвхжих хугацаа: Сунгалт хийсэн бол шууд автоматаар сунгагдан үргэлжлэх болно. Тухайн улсын сүлжээнд холбогдсон цаг, минутаас хоног тооцогдож эхлэнэ.
Бүтээгдэхүүний боломж: Нэг eSIM-дээ хэдэн ч ижил төрлийн бүтээгдэхүүнээр сунгах боломжтой ба эхний багц дууссаны дараа дараагийн багц идэвхжих болно. Харин өөр улсын багцаар зэрэг сунгалт, цэнэглэлт хийсэн бол тухайн улсын сүлжээнд холбогдсоноор тухайн багцын хугацаа эхлэх болно. Жишээлбэл: Хятад улсын болон АНУ-ын багцаар зэрэг сунгалт хийсэн бол очсон улсын багцууд идэвхжих ба өмнөх улсын багцын хугацаа үргэлж байх болно.
Та өөрийн eSIM картын ICCID кодыг оруулан өөрийн eSIM-ийг сунгах боломжтой эсэхийг шалгаарай. ICCID кодоо оруулаад хэдэн хором хүлээнэ үү. ICCID код нь манайхаас очсон емайл хаяг, эсхүл чатботод энэхүү код нь очсон байдаг.