Таны утас eSIM дэмждэг эсэхийг шалгаарай. Зөвхөн eSIM дэмждэг төхөөрөмж дээр суулгах боломжтой.
иСИМ-ээ амжилттай суулгахын тулд өөрийн утасны үйлдлийн системд тохирсон алхмуудыг зурагт үзүүлсэн дарааллаар гүйцэтгэнэ үү. иСИМ суулгахад үед интернэт орчинд суулгах шаардлагатай.
iPhone (iOS) дээр линкээр суулгах
Алхам 1: Танд очсон емайл хаягт байх ESIM Installation холбоос дээр дарснаар “Activate new eSIM” цонх нээгдэх ба Allow товчийг дарж суулгана.
Алхам 2: Data roaming On болгох шаардлагатай.
iPhone (iOS) дээр QR уншуулж суулгах
иСИМ-ийн QR кодыг өөр төхөөрөмж дээр нээж уншуулах ба утсан дээрээ зургийг хадгална.
Алхам 1: Утасныхаа Settings > Cellular цэсийг нээж Add eSIM сонгоно.
Алхам 2: Set Up Cellular цонхон дээр Use QR Code цэсийг сонгоно. Утасны камераа ашиглан ирсэн QR кодыг уншуулна эсвэл зураг хэлбэрээр утсан дээрээ хадгалаад ачаалан уншуулж болно.
Алхам 3: Active eSIM цонхон дээр Continue дарж идэвхжүүлнэ.
Алхам 4: Data Roaming On болгоно.
Android дээр QR уншуулж суулгах:
Гар утасны үйлдвэрлэгч, загвараас хамааран цэсний нэршил ялгаатай байх боломжтой.
Алхам 1: Settings > Connections > SIM card manager руу орно. Add mobile plan эсвэл Add eSIM дээр дарна.
Алхам 2: Хүлээн авсан QR кодыг уншуулан идэвхжүүлнэ. Камераар шууд уншуулах эсвэл зургийг нь ачаалан уншуулна.
Алхам 3: Шинэ eSIM-ээ Turn on хийж асаана. Data Roaming On болгоно.
IOS төхөөрөмжид суулгах заавар:








Android төхөөрөмжид суулгах заавар:





Анхаарах зүйлс
Линк болон QR код ашиглан нэг төхөөрөмжид 5 хүртэл удаа суулгах боломжтой. Аль хэдийн суулгасан бол дахин суулгах боломжгүй.
Хэрэв сүлжээ орж ирэхгүй бол “Airplane” горимоо асааж унтраагаарай. Хил орчимд байгаа бол Settings-Network selection (Network operations) хэсэгт байх сүлжээгээ автомат горимыг унтраан тухайн улсын операторыг сонгоно.
Тусламж авах
Таны eSIM одоо бэлэн боллоо! Та сайхан аялаарай.
Хэрэв танд тусламж хэрэгтэй бол энд дарж бидэнтэй холбогдоно уу.
