Бидний зорилго

Хэрэглэгчдийн харилцаа холбоог илүү хялбар, хүртээмжтэй, ухаалаг болгох юм. Бид технологи, автоматжуулалт болон найдвартай түншлэлийг хослуулан Монгол Улсын иргэд болон тус улсад зорчих гадаадын аялагчдад дэлхийн хаана ч холбоотой байх боломжийг бүрдүүлэхээс гадна, бизнес эрхлэгч байгууллагад өөрсдийн үйлчилгээг хялбархан нэгтгэх боломжийг бий болгоход оршино.

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МонголСИМ нь Монгол хэрэглэгчдэд гадаад болон дотоодод найдвартай, уян хатан, технологид суурилсан холбооны үйлчилгээг хүргэх зорилготой олон улсын үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй үйлчилгээний компани юм.
Бид eSIM технологиос гадна уламжлалт биет SIM картын хэрэглээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд онлайнаар сонгон идэвхжүүлэх боломжийг олгодог. Манай eSIM үйлчилгээ нь API холболтод суурилсан бөгөөд захиалга, төлбөр, eSIM олголт болон идэвхжүүлэлтийн процессыг хурдан, автомат байдлаар шийдэгдсэнээс гадна хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн хямд үнэ, бүтээгдэхүүний өргөн сонголт, хурдны ямар ч хязгааргүй боломжит бүх сонголтыг хүргэдэг.

eSIM үйлчилгээ

Гадаадад болон орон нутагт зорчих хэрэглэгчдэд зориулсан аялал, бизнес болон өдөр тутмын хэрэглээнд зориулсан +186 улсын дата багц бүтээгдэхүүнтэй.

Биет сим худалдаа

Уламжлалт сим карт ашигладаг утас, төхөөрөмжид тохирох ба хугацаа үл дуусах бүтээгдэхүүн.

Wi-Fi цацагч төхөөрөмж

Hotspot WiFi төхөөрөмж нь аялал, зугаалга, гэр бүл, баг болон ажлын хэсэг зэрэг 8 хүртэл хэрэглэгчийн төхөөрөмжийг нэгэн зэрэг интернетэд холбох зориулалттай зөөврийн WiFi төхөөрөмжтэй.

Хамтын ажиллагаа

Бизнес эрхлэгч байгууллагууд өөрийн брэндийн дор API интеграцчилалыг вебсайт, аппликэйшн болон платформдоо eSIM, биет сим, wi-fi төхөөрөмжийг үйлчилгээндээ шууд нэвтрүүлэх боломжит шийдэлтэй.

© 2026 MongolSIM. All rights reserved. | eSIM & Mobile Connectivity Solutions

Таны сагс