Утсаа иСИМ дэмждэг эсэхийг хэрхэн шалгах вэ?

Дуудлага хийх хэсэгт *#06# залгах товчлуурыг дарж “Device Info” нээгдэх ба энд “EID” харагдаж байвал иСИМ дэмжинэ гэсэн үг юм.

Дараах аргууд таны утас ямар үйлдлийн системтэйгээс хамааран харилцан ялгаатай.

iOS (iPhone, iPad)

Settings > Cellular цэсийг нээхэд Add eSIM гэсэн сонголт байвал eSIM дэмжинэ. iPhone XS, iPhone XS Max, iPhone XR болон түүнээс хойших ихэнх загварууд дэмждэг.

Мөн та дараах холбоосоор Apple компанийн албан ёсны хуудаснаас өөрийн утасны загвараар шалгах боломжтой. Товчоор бол iPhone X ба түүнээс хойших загварууд дэмжинэ. https://support.apple.com/en-mn/guide/deployment/dep36c581d6x/web

Андройд

Та Samsung утастай бол Settings > Connections > SIM manager гэсэн цэсэнд Add eSIM/Add Mobile plan гэсэн сонголт байвал eSIM дэмжинэ.

Утасны үйлдвэрлэгчээс хамааран дээрх цэс нь ялгаатай нэршилтэй байх боломжтой тул *#06# аргаар шалгана уу.

Таны сагс